Хүн гээч амьтны нүдийг хэрхэн хялбархан хуурч болдгийг нотолж, хамгийн их шуугиан дэгдээсэн 15 зургийг та бүхэнд үзүүлье.
Лугшиж байгаа мэт харагдах статик зураг
Шоколадыг хувааж зурагт үзүүлсэн
дарааллаар буцаан байрлуулахад хэсэг шоколад заавал
илүү гарна. Ийм
дуусдаггүй шоколад байвал сайхнаа!
Голд байгаа хэрээс рүү сайн хараарай. Булангийн хараа чинь эдгээр сайхан царайнуудыг аймшигт мангас мэтээр харагдуулна.
Шатрын
хөлөгний нүд. Бидний харааны мэдрэхүй хэрхэн ажилладгийг яруу тодоор
харуулсан энэ зургийг анх 1995 онд Массачусетс мужийн Технологийн дээд
сургуулийн профессор Эдвард Эдельсон хэвлүүлсэн байна. Итгэхэд бэрх
боловч “ А “, “ Б “ нүднүүд ижил өнгөтэй. Фотошопын аргаар шалгаж болно
шүү.
Зурагны төв рүү 30 секунд хар. Дараа нь хараагаа тааз руу шилжүүлээд нүдээ анивчиж үзээрэй. Юу харагдаж байна?
Үнэн хэрэгтээ 2 янжуур хоёул ижил урттай.
Голд байгаа цэг рүү 15 секундын турш харвал хар-цагаан зураг маань өнгөт болно.
Ийм заан байж болох уу? Роджер Шепардын зураг.
4 тойрог.
Сандлын байрлал харааны хуурамч төсөөлөлийг бий болгож байна. Хэргийн учир нь сандлын ер бусын хэлбэр хийцэнд л байгаа юм.
Дугуй аль зүг рүү эргэж байна вэ?
4 цагаан шугам тодорхой зүй тогтолгүй хөдөлж байх шиг. Харин дээрээс нь шоо тавибал нэгэн биет болох нь харагдана.
Хэрээсэн тэмдэг рүү нүд салгалгүй харвал нил ягаан толбон дээгүүр ногоон толбо гүйж эхлэх ба дараа нь бүр алга болно.
Зурган дээр хар сетка байрлуулан харвал статик зүйлс хөдөлж эхэлнэ.
Зургийн төв рүү 20 секунд орчим нүд
цавчилгүй хар. Дараа нь хэн нэгний нүүр эсвэл ямар нэг юм руу хараагаа
шилжүүл. Юу болж байна?
0 comments:
Post a Comment