Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлд уураа гаргаад бүх зүйл шийдэгдэхгүй нь тодорхой. Тиймээс танд уур бухимдлаа шийдэж сурахад тань туслах 4 энгийн алхамыг санал болгоё.
1-р алхам. Амьсгалаа удирд. Энэ арга олон нөхцөл байдалд үр дүнгээ өгдөг. 2-3 минутын турш удаанаар гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Ингэхдээ хамраараа амьсгаа аваад, амаараа гаргах хэрэгтэй. Тэгээд агаартай хамт тайван байдал таны дотор орж, эргээд уур бухимдал гарч байна гэж төсөөлөөрэй.
2-р алхам. Булчингаа сулла. Гар хөлөө зөрүүлэлгүйгээр нээлттэй болгоорой. Тэгээд мөрөө суллаж хөдөлгөөд, бүх биеээ суллаарай. Энэ арга туслана гэдэгт итгэж болно шүү.
3-р алхам. Асуудлыг дотроосоо гарга. Дээрх алхмуудын дараа та илүү тайвширсан бол цаас, бал аваад "Миний уур хүрсэн зүйл” гээд шалтгаанаа бичээрэй. Жишээ нь: замын түгжрэл, найзууд, ажил гэх зэргээр яг юунаас бол уурласанаа цаасан дээр буулгаарай. Ингэснээр гэм зэмгүй хэн нэгэн "уур бухимдлын бай” болохоос сэргийлж чадна.
4-р алхам. Нөхцөл байдлыг тунгаа. Сэтгэл хөдлөлөө түр хойш нь тавиад оюундаа тунгаагаарай.
- Та маргааш ч гэсэн ууралсаар байх болов уу?
- Тийм байж болох л юм.
- Одоогоос долоо хоногийн дараа яах бол?
- Магадгүй ээ.
- Тэгвэл нэг сарын дараа?
- Үгүй л болов уу.
- Тэгвэл нэг жилийн дараа?
- Өнөөдрийн асуудлын талаар санаж байна гэж бодохгүй л байна шүү.
Н.Должин
0 comments:
Post a Comment