Thursday, May 1, 2014

Posted by Unknown On 11:10 PM
Posted by Unknown On 10:40 PM

Тэр бүр хүүхдүүд өөрийнхөө бусдаас ялгарах давуу чанартаа итгэдэггүй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ өөртөө итгэлгүй байх нь бидний төсөөлснөөс л их хор уршиг учруулдаг. Яг одооноос л өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлж эхлэх хэрэгтэй. Эрдэмтэн, судлаачдын олон жилийн туршлагаас харахад хүний бүхий л насны дотоод эрч хүч, өөртөө итгэлтэй байдал нь хүүхэд насандаа олж авсан, бас бэхжүүлж, батжуулж чадсан өөртөө итгэлтэй байдлаас хамгийн ихээр шалтгаалдаг байна.      
- "Толины өмнө ярилцах” дасгал. Энэ дасгал намайг өөрийгөө улам хайрлахад тусласан. Ээж аав чинь ч юмуу хэн нэгэн чамайг санаандгүй хараад айж цочирдоосой гэж хүсээгүй л юм бол үүнийг хийхдээ ганцаараа байсан нь дээр. Өглөө босоод толины өмнө өөртөө: "Би чамд хайртай. Зүгээр л хайртай. Би чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг” гэж хэлж болно. Харин орой нь толиндоо харандаа үнэн сэтгэлээсээ өөртөө талархаж: "Өнөөдөрийн бүх зүйлд чамд баярлалаа” гэж хэлж бай. Эсвэл өөртөө өөр олон сайхан зүйлийг хэлж болно шүү дээ.
- "Инээмсэглэ” дасгал. Чин сэтгэлээсээ инээх нь хүнийг эмчилж, элдэв тавгүйтэл, бухимдал, түгшүүр, за тэгээд харилцааны таагүй уур амьсгалыг зөөлрүүлдэг юм билээ. Гэхдээ эхлээд өөртөө инээж сурах хэрэгтэй. Мөн л толины өмнө хийгээд үз. Тэгээд инээмсэглэлийг зуршил болго. Дараа нь уруулд чинь инээмсэглэл тодрох бүрт чиний биeэс тавгүйтэл хэрхэн арилж байгааг анхааралтай ажигла. Зүгээр л инээмсэглэх нь ямар их ач холбогдолтойг би өөртөө нээж чадсан юм. Жишээ нь, нүүр илүү гэрэлтэй, би ч өөрөө бусадтай илүү нээлттэй байж чаддаг болсон. Надад итгээрэй, өөрийгөө ийм сайхнаар харах үнэхээр таатай, тийм инээмсэглэлийн хажуугаар хэн нэгэн зүгээр өнгөрөхгүй шүү.
- "Өөрийгөө магтах” дасгал. Eр нь бид чинь ямар нэгэн хүнд нөхцөл байдалд орвол учрыг олохдоо, маруухан байдаг даа. Өөрийгөө зүхээд л, буруутгах нь элбэг. Харин бид үүнийг яг эсрэгээр нь хийх ёстой юм билээ. Жишээ нь, чи багшдаа амжилтгүй асуугдсан бол "Би ч ямар ч байсан асуугдсан, мундаг шүү, дараагийн удаа илүү хичээчихьe” гэж өөрийгөө магт. Үнэндээ чи асуугдахгүй, зугтааж болох л байсан, тэгтэл зөвшөөрсөн шүү дээ. Бид өөрийн мэдэлгүй өөрийгөө голсон үгсэнд итгээд өөрийгөө дандаа тийм байх юм шиг л бодчихдог. Харин эсрэгээрээ магтаж сурвал өөрийн сайн гэдгийг мэдэрч, улам урам зоригтой болдог юм билээ. Өөрийгөө магтаж сурах чинь өөрийгөө ялах чиний бяцхан ялалт л гэсэн үг.
Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2012
Posted by Unknown On 10:29 PM

Нойрны хямралд нойргүйдэл, хэт их эсвэл хэт бага унтах болон зүүдэндээ ярих, уйлах, босч явах зэргийг багтаадаг. Эдгээрийг нойрны өөрчлөлт гэж ойлгож болох ч ухамсартайгаар илүү их эсвэл арай бага унтахыг илүүд үзэж нойрны хэмнэлээ өөрөө өөрчлөхөөс ялгаатай.
Нойрны хямралын шалтгаан нь амьдралын хэв маяг, муу зуршил, унтах орчин, сэтгэл санааны тавгүй байдал байж болно. Мөн зовиуртай өвчний үед нойрны хямрал үүсч болно. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэе.
Амьдралын хэв маягаа өөрчлөх.
Y      Кофе, кола, цай нь кофейн агуулдаг бөгөөд үдээс хойш болон оройн цагаар хэрэглэхээс татгалз. Кофейн мөн шоколад, зарим төрлийн эм, хүнсний нэмэлт тэжээл, хүйтэн ундаанд агуулагддаг.
Y      Унтахын өмнө согтууруулах ундаа уухаас татгалз. Согтууруулах төрлийн ундаа хэрэглээд унтаж болох ч шөнө сэрдэг.

Posted by Unknown On 10:25 PM
Posted by Unknown On 9:40 PM