Thursday, May 1, 2014

Posted by Unknown On 10:29 PM

Нойрны хямралд нойргүйдэл, хэт их эсвэл хэт бага унтах болон зүүдэндээ ярих, уйлах, босч явах зэргийг багтаадаг. Эдгээрийг нойрны өөрчлөлт гэж ойлгож болох ч ухамсартайгаар илүү их эсвэл арай бага унтахыг илүүд үзэж нойрны хэмнэлээ өөрөө өөрчлөхөөс ялгаатай.
Нойрны хямралын шалтгаан нь амьдралын хэв маяг, муу зуршил, унтах орчин, сэтгэл санааны тавгүй байдал байж болно. Мөн зовиуртай өвчний үед нойрны хямрал үүсч болно. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэе.
Амьдралын хэв маягаа өөрчлөх.
Y      Кофе, кола, цай нь кофейн агуулдаг бөгөөд үдээс хойш болон оройн цагаар хэрэглэхээс татгалз. Кофейн мөн шоколад, зарим төрлийн эм, хүнсний нэмэлт тэжээл, хүйтэн ундаанд агуулагддаг.
Y      Унтахын өмнө согтууруулах ундаа уухаас татгалз. Согтууруулах төрлийн ундаа хэрэглээд унтаж болох ч шөнө сэрдэг.


Y      Тамхи болон бусад төрлийн мансууруулах нөлөөтэй эмийг унтахын өмнө хэрэглэх хэрэггүй.
Y      Унтахын өмнө 3-4 цагийн дотор идэвхтэй дасгал хийхгүй бай.
Y      Унтахын өмнө сүү уух, жигнэмэг идэх зэргээр хөнгөн зууш хэрэглэ. Гэхдээ зуушинд мах, махан хүнсний зүйл хийх хэрэггүй.
Унтах орчноо тохижуул.
Y      Унтлагийн өрөөний температур сэрүүн байхаар тохируул. Гэхдээ хүйтэн биш. Мөн гэрэл багатай, нам гүм байх хэрэгтэй. Ор ч гэсэн тав тухтай байх ёстой.
Y      Унтлагын өрөөгөө унтах үедээ ашигла. Энэ өрөө гал тогоо эсвэл уншлагын танхим биш.
Унтах уедээ оюун бодлоо тайван байлга.
Y      Маш олон хүнд унтах үедээ юм бодохгүй байна гэдэг төвөгтэй байдаг. Бодож байгаа бүхнээ маргааш бодож болно гэдгийг өөртөө сануулж, түр хойш тавь. Магадгүй үүнийг хэд хэдэн удаа хийх хэрэгтэй болох байх.
Y      Унтахаас нилээд өмнө, орой хоолны дараа ч юмуу унтах үед чинь санааг зовоож, толгойд чинь эргэлдэж болох асуудлуудыг бодох тусгай цаг гарга.
Хэрвээ гэрийн нөхцөл хэрэглэж болох арга техникүүд үр дүн үзүүлэхгүй, нойрны хямралын шалтгаан нь ажил, гэр орон, сургууль байгаа бол, амьсгал тасалдах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа бол, шөнө болгон нойрны хямрал болж байгаа бол мэргэжлийн хүмүүст хандаарай.
Эх сурвалж: ССҮТ., Сэтгэл судлаачийн 101 хариулт, Нэгдүгээр хэсэг, УБ., 2011

0 comments:

Post a Comment