Thursday, March 27, 2014

Posted by Unknown On 8:01 AM

Сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Монгол улсад сэтгэл судлаач бэлтгэж эхэлсний 20 жилийг ойг бид өнгөрөгч 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ нь нийгмийн "эмч” болсон сэтгэл судлаач мэргэжилтний баяр байснаас гадна ахмад үе маань туршлагаа таниулж одоогийн мэргэжилтнүүдийг сэдэлжүүлж, сууриа сайтар бэлтгэж ирснийг харуулсан нэгэн чухал үйл явдал болсон билээ. Практик сэтгэл судлаачид нийгэмд үйлчилж эхэлснээр сэтгэл судлалын шинжлэх ухааны цар хүрээ өргөжин тэлж нийгэмийн сэтгэхүй энэ үйл явцыг хүлээн авахад бэлэн болжээ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэглээг өдөр тутамдаа ойлгож түүний ололтоос ашиглах хандлага ч салбарт бүрт ажиглагдаж байна. Шинэ тутам үйлчилгээ гэж ойлгодог байсан эрэлтийг хэрэглээ болгох үүднээс бэлтгэгдэн гарсан мэргэжилтнүүд, төрийн (нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэг, хууль, шүүх, цэрэг, цагдаа) болон төрийн бус байгууллага (сэтгэл зүйн төвүүд, олон улсын төсөл хөтөлбөр), хувийн хэвшил, бизнесийн байгууллага, боловсролын салбарт (их дээд сургууль)амжилттай ажиллаж байна. Сэтгэл судлаачдын хийх ажил бүтээх зүйл их байгаа бөгөөд эдгээрийг дараах хэсэгт ангилж болохоор байна.
БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД
  • Чадвахижсан сэтгэл судлаачид бий болсон,
  • Мэдээ мэдээллэл нээлттэй болж мэдлэг туршлагаа хуваалцах боломж нэмэгдсэн,
  • Практик сэтгэл судлалын салбар сууриа тавьж хөгжлийн гольдролдоо орж байна.
БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД
  • Сэтгэл судлаачийн ажиллах эрх зүйн орчин, суурь бий болгоогүй, мэргэжлийн алсын хараа бий болоогүй,
  • Мэргэжлийн суурь бэлтгэл ба ёс зүйн кодыг баримтлан ажиллах нөхцөл байдал бүрэлдээгүй,
  • Мэргэших боломж, талбар дутагдалтай,
  • Мэргэжлийн орон зай ба үнэ цэнэ алдагдах хандлага,
  • Мэргэжилтнүүдийн нэгдэл, хамтын ажиллагаа,
  • Мэргэжилтнүүдийн холбоо харилцаа идэвхитэй, тогтмол бус,
  • Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт тогтоогүй, түүнийг хянах, үнэлэх механизм байхгүй,
  • Мэргэжлийн бус хүмүүсийн сөрөг нөлөөний идэвхжил их зэрэг байна.
ХАМТРАН ХИЙХ ЗҮЙЛС, САНАЛ
  • Сэтгэл судлаачид, мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд, сэтгэл зүйн төвүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болох, байнгын хэрэглээнд оруулах,
  • Ажиллах эрх зүйн орчин бий болгож сайжруулах,
  • Мэргэжлийн холбоо, нийгэмлэг жинхэнэ утгаар ажиллах,
  • Мэргэжилтэн бэлтгэх өргөн цар хүрээтэй бодлоготой болох,
  • Салбарт бүрт мэргэшин ажиллах боломжийг бий болгох,
  • Нийгэмд сэтгэл судлалын ач холбогдлыг таниулах нөлөөллийн ажлуудыг цогцоор тууштай явуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө нэгэнт тулгарсан байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарлаагүй салбар хэсэг гэж үгүй боловч манай улсын хувьд үйл ажиллагаагаа өргөн далайцтайгаар хүртээмжтэй явуулах механизм бүрэн бүрдээгүйгээс нийгмийн хэсэг бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Тиймээс мэргэжилтнүүд өөрийн ажиллаж буй талбартаа амжилт гаргахаас гадна салбар салбараараа хамтран ажиллаж, өөрсдийн үзэл бодол, мэргэжлийн үнэ цэнээ нийгэмдээ алхам тутамдаа таниулах, ажиллах эрх зүйн орчноо сайжруулах тал дээр анхаарал тавих хэрэгтэй болжээ. Ямар нэг зүйлийг өөрчлөх хүч хүний өөрийн дотор байхаас гадна байдаггүй. Тиймээс мэргэжилдээ үнэнч байж ахмад эрдэмтэн судлаачдаасаа суралцаж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа харуулах цаг болжээ.
                Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг
Posted by Unknown On 7:59 AM

Уурлаж бухимдахаа зогсоох 4 энгийн алхам
Уурлаж бухимдах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Уур биеийг зовооно, Уул морийг зовооно гэдэг дээ. Йелийн их сургуулийн /Yale university/ хэсэг эрдэмтэд уурлаж бухимдах нь биеийн дархлааг сулруулдаг болохыг тогтоосон байна. Байнга бухимддаг хүмүүсийн 9% нь зүрхний шигдээсийн улмаас хорвоог орхидог тухай баримт ч бий. Мөн зүрх судасны өвчин, даралт ихсэх зэрэг асуудлууд ч үүсч болзошгүй.
Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлд уураа гаргаад бүх зүйл шийдэгдэхгүй нь тодорхой. Тиймээс танд уур бухимдлаа шийдэж сурахад тань туслах 4 энгийн алхамыг санал болгоё.
1-р алхам. Амьсгалаа удирд. Энэ арга олон нөхцөл байдалд үр дүнгээ өгдөг. 2-3 минутын турш удаанаар гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Ингэхдээ хамраараа амьсгаа аваад, амаараа гаргах хэрэгтэй. Тэгээд агаартай хамт тайван байдал таны дотор орж, эргээд уур бухимдал гарч байна гэж төсөөлөөрэй.
2-р алхам. Булчингаа сулла. Гар хөлөө зөрүүлэлгүйгээр нээлттэй болгоорой. Тэгээд мөрөө суллаж хөдөлгөөд, бүх биеээ суллаарай. Энэ арга туслана гэдэгт итгэж болно шүү.
3-р алхам. Асуудлыг дотроосоо гарга. Дээрх алхмуудын дараа та илүү тайвширсан бол цаас, бал аваад "Миний уур хүрсэн зүйл” гээд шалтгаанаа бичээрэй. Жишээ нь: замын түгжрэл, найзууд, ажил гэх зэргээр яг юунаас бол уурласанаа цаасан дээр буулгаарай. Ингэснээр гэм зэмгүй хэн нэгэн "уур бухимдлын бай” болохоос сэргийлж чадна.
4-р алхам. Нөхцөл байдлыг тунгаа. Сэтгэл хөдлөлөө түр хойш нь тавиад оюундаа тунгаагаарай. 
-       Та маргааш ч гэсэн ууралсаар байх болов уу? 
-       Тийм байж болох л юм.
-       Одоогоос долоо хоногийн дараа яах бол?
-       Магадгүй ээ.
-       Тэгвэл нэг сарын дараа?
-       Үгүй л болов уу.
-       Тэгвэл нэг жилийн дараа?
-       Өнөөдрийн асуудлын талаар санаж байна гэж бодохгүй л байна шүү.
Н.Должин
Posted by Unknown On 7:57 AM

Таны заавал мэдэх учиртай хүүхдийн хүмүүжлийн 4 үе




  • Эхний үе буюу 5 хүртэлх нас
5 хүртэлх насанд хүүхдийн амьдралын идэвх, сониуч зан, сонирхол тогтдог. Энэ насанд нь хүүхдийг хориглохын оронд анхаарлыг нь өөр зүйлд хандуул. Хүүхдийг цохих, нүдэх ганц шалтгаан нь - тэд өөрөөр хариу өгч чадахгүйд байгаа юм. Хэрэв хүүхэд ямар нэгэн аюутай зүйл хийвэл - Та айсан царай болон айсан дууны өнгө гаргаарай. Хүүхэд тийм хэлийг маш сайн ойлгох болно. Хэрэв хүүхдийн 5 хүртэлх насанд нь дараад байвал хүүхдийн амьдралын идэвх, оюуны чадамж, дархлаа ч суларч дарагддаг бөгөөд бодолгүйгээр аливааг хийдэг, бүдүүлэг хүчинд л дарагддаг нэгэн болгож орхидог байна.
  • Хоёр дахь үе ба 5-10 нас
5-10 нас бол хүүхдийн амьдралын дүрмийг дагах ба судлах үе юм. Энэ үед хүүхдийн логик сэтгэхүй болон оюуны чадамж эрчимтэй хөгждөг. Хүүхэд тухайн насандаа түүнийг үйлдэлд бусад хүмүүс ямар хариу үйлдэл /реакци/ гаргаж байгааг, мөн өөртөө бусдын эерэг хандлагыг хэрхэн төрүүлж, сөргөөс нь зайлсхийх талаар таамаглаж сурах ёстой. Түүнийг мэдлэгээр ачааллаж, өмнө нь даалгаварууд өгч, биелүүлэхийг шаардахаасаа бүү ай. Мэдээж тунг нь тааруулах хэрэгтэй. Хэрэв Та 5 хүртэлх насанд байсан шиг нь эрхлүүлсээр байвал хүүхэд нялх хэвээрээ өсч, хөдөлмөрлөх чадваргүй, бүр сэтгэлийн ямар ч тэнхээгүй, хүчин чармайлтгүй болох талтай.
  • Гурав дахь үе буюу 10-15 нас
10-с хойшхи насанд нь - хүүхэдтэйгээ бүх чухал асуудлуудаар зөвлөлдөж, түүнийг өөрөөрөө бие даах боломжийг олгож, түүнийг магтаж урамшуулж байгаарай. Хэрэв Танд түүний ямар нэгэн зүйл нь таалагдахгүй байгаа бол шууд хориглохоос зайлсхийж, харин ямар сөрөг үр дагавар гарч болох тал дээр нь ач холбогдол өгөхийг хичээ. Энэ үед хүүхдийн бие даалт буюу сэтгэхүйн бие даасан байдал бүрэлддэг. Та хүүхдээ 10 нас хүртэлх шиг нь жаахан мэт хамгаалж тэтгэсээр байвал хүүхэд өөртөө итгэлгүй, тэр бүр хэрэгтэй нөлөөг үзүүлж чаддаггүй илүү бие даасан найзуудаасаа хамааралтай болгож болзошгүй.
  • Сүүлийн үе буюу 15-с дээш нас
15 наснаас нь хойш - хүүхэддээ илүү хүндэтгэлтэй танд. Энэ үед түүнийг шинээр хүмүүжүүлэх нь оройтсон хэрэг болох бөгөөд зөвхөн өмнөх хөдөлмөрийнхөө үр шимийг хурааж авах л "ажил” үлдэж байна. Хэрэв 15-с дээш насны хүүхдээ үл хүндлэх аваас Таныг уучлахгүй бөгөөд эхний боломж гарахад үүрд орхих магадлал ихэснэ.
Бэлтгэсэн Ц.Энхжаргал

Wednesday, March 26, 2014

Posted by Unknown On 7:35 AM

Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, мэргэжлээ хоббигоо болгоорой
Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. 

Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт 
олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил бишээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог. 

Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, 
өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эерэгээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог. 

Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах 
хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/ 
1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт 
2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага 
3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг. Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг. 

Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.
· Аливаа зүйлийг тооцоолох чадвар
· Авьяас чадвар 
· Шийдвэр гаргалт 
· Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж 
· Темперамент /зан араншин/ 
· Хувь хүний хөгжлийн онцлог
· Хэрэгцээ 
· Хүсэл сонирхол, хобби
· Сэдэл
· Чиг хандлага 
· Зан төлөв 
· Зоригийн үйлдэл 
Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна. 

Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг 
1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог. 
2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог. 
3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.
4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.
5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин. Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стериотип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг. 

Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй. Тухайлбал: сэтгүүлч 
мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё, цэвэрхэн хувцасладаг, сайхан эмэгтэй гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, хоббигоо мэргэжлээ болгоорой.
Бэлтгэсэн Б.Ууганцэцэг
Posted by Unknown On 7:32 AM

12-16 насны хүүхдийн тухай асуултууд
1.       Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ? Ялангуяа 12-16 насны хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд? 
Хүүхэд бүр өөрийн гэсэн сонирхолтой, хүсэл мөрөөдөлтэй, авъяас чадвартай бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бие хүмүүс болдог. Эцэг эхчүүдийн хувьд, хүүхэд биднээс ангид орших хувь хүн гэдгийг бодож үздэггүйгээс алдаа гаргах явдал цөөнгүй. Тодруулбал, миний хүүхэд, миний үгээр байх ёстой эсвэл ирээдүйд аав, ээжтэйгээ адилхан болно гэж төсөөлдөг. Үүнээс үүдээд хүүхдээ хэт халамжлах эсвэл хатуу гараар хүмүүжүүлэх гэсэн арга барилуудаас сонгодог. Мөн хүүхдээ үл ойшоох, шаардлагатай үед нь дэмжлэг үзүүлэхгүй байх зэргээр алдаа гаргах явдал тохиолддог. Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэл бодлыг үл ойшоож, няцаах, хүсээгүй байхад нь халамж анхаарал тавих, хувийн нууцад нь нэвтрэх, халдах зэргээр алдах нь бий. Иймээс дээрхи  зүйлсийн харган үзэхийг хичээгээрэй. 
2.       Ер нь энэ насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ? 
Энэ насны хүүхдүүдийн хамгийн гол онцлог сэтгэл хөдлөл ихтэй болж, сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөн, том хүн болж байна гэсэн мэдрэмж хүчтэй бий болно. "Би хэн бэ?” гэдгээ мэдэхийг хүсч, ёс суртахууны шинж, аливаад хандах хандлага харьцангуй тогтворжиж, өөрийгөө хөгжүүлэх зорилго чиглэлтэй болдог. Бие даан шийдвэр гаргаж, өөрөө сонголт хийхийг илүүд үзэж, эцэг эхтэйгээ өөрийн асуудлаа ярилцах нь багасаж, найз нөхдийн харилцаа зонхилдог, гаргаж буй шийдвэрийг өөрөө эсвэл найз нартайгаа хуваалцаж гаргадаг онцлогтой.
3.       Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маргалдах, үл ойлголцох явдал цөөнгүй ажиглагддаг. Тэгэхээр ямар шалтгаанаар эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маргалддаг вэ?  Насны онцлогийг нь эцэг эхчүүд сайтар ойшоохгүй байдагтай холбоотой гэж зарим сэтгэл судлаач үзсэн байдаг. 
Өсвөр насныхан уур бухимдлаа илэрхийлэхдээ түрэмгий авирлах, томчуудыг эсэргүүцэх,  хэрэг төвөгт орооцолдох магадлал өсдөг. Гэсэн хэдий ч зөрчил, маргаанд хоёр талын хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой. Нэг талаас эцэг эхчүүд хүүхдээсээ хэлэхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь асууж шалгаах, шаардах, хувийн эд зүйлсийг шалгах зэргээр хүсээгүй халамж анхаарал тавьж, хувийн орон зайнд нь "халддаг”. Нөгөө талаас хүүхдийн төлөвшил, хандлага, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал нь үл ойлголцол, маргааны суурь болдог.
4.       Энэхүү маргааныг зөвөөр шийдвэрлэхэд хэн нь юун дээр анхаарах ёстой вэ?  
Хүүхдүүдийн хувьд ч, эцэг эхчүүдийн хувьд ч хэн хэнийхээ байр суурин дээр өөрсдийгөө тавьж үзэж, ойлголцох нь чухал. Маргалдаад үр дүнд хүрэхгүй, ялангуяа эцэг эхчүүд маргаанд ялж хүүхдээ өөрийн хүссэнээр байлгах нь сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Хэрвээ хүүхдээ хариуцлага хүлээх чадвартай, амьдралд тулгардаг бэрхшээлд өвдөг сөхрөхгүй тэвчээртэй хүн болоосой л гэж хүсэж байгаа бол эхлээд өөрөө тэвчээртэй байж, үлгэр дууриалал үзүүлээрэй. Хүү эсвэл охинтойгоо ярилцах тохиромжтой нөхцлийг хүлээхгүйгээр харилцах, ярилцах цаг зав гаргаарай. Ярилцах явцдаа том хүн болж байгааг нь ойлгож байна, тиймээс асуудлыг тайвнаар ярилцаж шийдэх хүсэлтэй байгаагаа хэлээд ярилцах нь илүү үр дүнтэй.
5.       Энэ насны хүүхдийн сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ? 
Хүүхдийн сэтгэл зүйн онцлог бүрэлдэхэд, өссөн орчин, гэр бүлийн харилцаа, найз нөхөд, сургуулийн орчин, хүрээлэлээс хамааран янз бүрийн хүчин зүйлсүүд харилцан адилгүй нөлөөлдөг. Тэр дундаа насанд хүрэгчдийн түрэмгий харилцаа, гэр бүлийн тааламжгүй уур амьсгал, таагүй үйл явдал зэрэг нь хүүхдийн сэтгэл санааны байдал, харилцаанд сөргөөр нөлөөлж цаашлаад сөрөг зуршил, хандлага бий болгож болзошгүй. Нөхөрлөж байгаа хүүхдүүдийн харилцаа нь үүний бас нэгэн шалтгаан болж өгдөг гэж сэтгэл судлаачид тодорхойлдог. 
6.       Эдгээр хүчин зүйлсийг арилгахын тулд эцэг эхийн зүгээс юу юун дээр анхаарвал зохих вэ? 
Нэгдүгээрт, хүүхдийн сонирхол, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа, найз нөхдийнх талаар мэддэг байвал зүгээр. Энэ нь та хүүхэддээ итгэлтэй байх, цаашид элдэв муу зүйлд өртөж болзошгүй байна уу гэдгийг урьдчилан харахад тусална. Хоёрдугаарт, гэр бүлийн уур амьсгал, эхнэр нөхрийн хоорондын харилцаанд анхаарах хэрэгтэй. Жишээ нь, таны хүүхэд мэдрэмтгий, сэтгэлээр амархан унадаг бол гэр бүлийн таагүй уур амьсгал сэтгэл санааны дарамтанд оруулж болзошгүй. Гуравдугаарт, тусламж хэрэгтэй үед нь хэзээд бэлэн байх хэрэгтэй, үүнийгээ ч өөрт ойлгуулах, ухааруулах, багаас нь энэ дадалд сургасан байхад өсвөр насан дээрээ эрсдэлд бага өртдөг. 
7.       Энэ насны хүүхдүүдийн гол төлөв сонирхдог зүйл нь юу байдаг вэ? 
Бие махбодь, физиологийн болон сэтгэл зүйд гарсан өөрчлөлтүүдээс нь шалтгаалан эсрэг хүйстэнтэйгээ харилцах болон үерхэл нөхөрлөл тэдний сонирхлыг татдаг. Тэднийг энэ үед нь хэт хорих, цагдах, харилцааг нь үгүйсгэхэд дургүй байдаг. Харин хобби, хувийн сонирхлын тухайд тогтворгүй байдаг ч гаднаас хүлээн авч буй мэдээллийн хүрээнээс хамааран сонирхол нь өргөн цар хүрээг хамрах боломжтой болсон байдаг. Үүнийг насанд хүрэгчид сайтар анхааран авьяас чадварыг нь хөгжүүлэх, нээн илрүүлэх нэгэн том гарц нээгдсэн байдаг тул сонирхлыг нь дэмжиж, ярилцаж байгаарай. 
8.       Энэ насны хүүхдүүдийн эцэг эхийн гол үүрэг юу вэ? 
Гол үүрэг нь сайн найз байх. Өөрөөр хэлбэл эцэг эхийн халамжлах, бүхнийг шийдэх, өөрийн үгээр байлгах гэдэг хандлагаа түр хойш тавих хэрэгтэй. Харин амьдралын янз бүрийн асуудлын талаар ярилцаж, хүлээцтэй хандах, үзэл бодлыг нь сонсож, асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэд өөртөө итгэх итгэл бий болгож, эцэг эх хүүхдийн харилцаанд ч эерэг уур амьсгалыг бий болгоно. 
9.       Өнөөдөр манайд өсвөр насны хүүхдүүд хэрэг төвөгт орооцолдох, архи, тамхи хэрэглэх явдал ихсэх хандлагатай байгаа. Үүний сэтгэл зүйн шалтгаан юу вэ? Ямар учраас хүүхдүүд ийм байдалд хүрч байна вэ? 
Өсвөр насны хүүхдүүдийн сөрөг зуршилтай болох, хэрэг төвөгт орооцолдох болсон нь нийгмийн сөрөг үзэгдэл болж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Ёс суртахуун, үнэт зүйлийн баримжаалалгүй болсноос хүүхдийн дэргэд архи, тамхийг хэрэглэх нь хэвийн зүйл болсон мэт. Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгмийн хөгжил, үйл явц нь хүүхдийн нас, хандлагад нөлөөлж байгаа юм. Мөн дээр дурьдсан том хүн шиг байх гэсэн эрмэлзлэл эдгээр сөрөг зүйлст татагдах шалтгаан болдог. Мэдээж нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн уур амьсгал, гишүүдийн харилцаа ч энэ бүхэнд нөлөөлнө.
10.   Үүнийг багасгах, таслан зогсоох арга хэмжээ авахад эцэг эхчүүдийн зүгээс ямар үүрэг роль хэрэгтэй вэ? 
Хамгийн түрүүнд өөрийн хүүдээ эсвэл охиндоо итгэх, тэгээд найз нөхдийн үүднээс ярилцах. Тэдэндээ итгэснээр буруутгах, зэмлэх гэж яарахгүй байх боломжийг эцэг эхчүүдэд өгнө. Дараа нь "тэдгээр сөрөг зуршлууд ямар үр дүнд хүргэж болох вэ?” гэдэг талаар харилцан ярилцах хэрэгтэй. Мэдээж хэрэг эцэг эх өөрсдөө ч бас үлгэр дууриалал нь гэдгээ санах хэрэгтэй. 
11.   Эцэг эхчүүд хүүхдийн дэргэд бие биетэйгээ харилцахдаа үг хэллэгээ анхаарах нь ямар ач холбогдолтой вэ? 
Аав ээжийнх хоорондын харилцаа хүүхдийн хувьд хэн нэгэн хүнтэй харилцахдаа яах ёстойг мэдэж болох "хамгийн зузаан гарын авлага” байдаг. "Аав ээжийг цохиж байгаа юм чинь би ч бас ээжийгээ цохиж болох юм байна”, "Ээж аавыг загнаж байгаа юм чинь би ч бас аавыгаа загнаж болох юм байна”, "Ирээдүйд надад ийм асуудал тохиолдвол би ингэж шийдэж болох юм байна” гээд хүүхдийн ой тойнд нь хадгалагддаг. Тэгээд ижил төстэй асуудал тулгарвал өөрийн өмнө нь олж авсан туршлагаа ашиглаад хүчээр шийдэх гэдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд үг хэллэгээ анхаарсанаар түүнийхээ ирээдүйнд тусалж байгаа явдал юм. 
Бэлтгэсэн Н.Должин
Posted by Unknown On 7:24 AM
Сэтгэл судлаачийн 101 хариулт номын нэмж засварласан 4 дэх хэвлэл, Сэтгэл зүйн фитнесс номын 3 дахь хэвлэл дахин гарлаа. Та бүхэн хайртай дотны хүндээ, гэр бүлдээ, анд найз нартаа бэлэг болгон өгөөрэй. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн байрнаас 30 хувийн хямралтай худалдан авч болно. ССҮТ, 2014.03.07

Tuesday, March 25, 2014

Posted by Unknown On 8:28 AM

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдгийг та мэдэх үү ?


Охидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй. Энэ нь түүнд л муу. Хэрэв охин хүүхдийг: "Маш амттай болжээ, маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад  байвал тэд би бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйл заавал хийх ёстой гэж хүлээн авдаг байна. Энэ бол эмэгтэйчүүдийг "сүйрүүлдэг” зарчим гэж хэлж болно.
"Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би туслагч учраас, би гүнж учраас- хайрыг хүртэх эрхтэй” - эдгээр нь эмэгтэй хүн баримтлах эрүүл байр суурь юм. Ингэж өөрийгөө ойлгож чадвал өөрөөрөө байж чадсанаараа хайрлагдана гэдэг сэтгэхүй суудаг. Хэрэв түүнийг хийсэн үйлдлийн төлөө магтаад байвал хайрыг хүртэхийн тулд "гавъяа” байгуулах хэрэгтэй гэж боддог болно. 
Харин эрэгтэй хүүхдүүдийн тухайд огт эсрэгээрээ. Ээжүүд ихэвчлэн хөвгүүддээ: "Миний мундаг, онц хүү, сайхан хүү” гэх мэтээр магтдаг. Энэ нь тийм ч муудаад байх зүйлгүй мэт. Гэтэл үнэн хэрэгтээ эрэгтэй хүн өөрөө л сайн учраас л тэр гэсэн сэтгэгдлийг үлдээдэг байна. Эрэгтэй хүн ямар нэгэн зүйлд хүрсэн л учраас тэр сайн гэж ойлгох нь түүнд тустай. 
Тиймээс хөвгүүдийг хийсэн "гавъяа”-ных нь төлөө: Чи сайн хийжээ, ямар мундаг хийгээ вэ, чадаа вэ зэргээр магтвал тэр илүү төгс болж, мөн илүү аз жаргалтай байх болно. Учир нь эрэгтэй хүний мөн чанар нь өөрийгөө хүчтэй, чадалтай, чадвартай гэдгийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөхөд оршино. Хөвгүүдийг томрох тусам: "Сайхан үр минь” гэхээсээ илүүтэй түүний хийсэн бүтээлийг нь ирсэн зочиддоо танилцуулж "Та нар үүнийг хардаа, хэн энэ гоё зүйлийг хийснийг таагаарай… Тиймээ үүнийг Болдоо хийсэн, энэ чинь л миний хүү” зэргээр хэлэх нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно.

Эх сурвалж: "Ээж аавуудын 12 оньсого” ном. Зохиогч Руслан Нарушевич

Бэлтгэсэн Ц.Энхжаргал
Posted by Unknown On 8:27 AM
СЭТГЭЛ СУДЛААЧ ГЭЖ ХЭН БЭ?

Хүмүүсийн дунд дэлгэрсэн сэтгэл судлаач болон түүний ажлын талаарх тогтсон ташаа ойлголтуудад тайлбар хийe.

1. “Сэтгэл судлаач - сэтгэцийн эмч хоёр угтаа адилхан” биш.
Сэтгэцийн эмч нь сэтгэцийн хувьд ноцтой гэмтэлтэй /эмгэгтэй/ хүмүүстэй ажилладаг бөгөөд сэтгэцийн өвчлөлийг оношлох, эм болон сэтгэц заслын аргаар түлхүү эмчилдэг мэргэжилтэн юм. Харин сэтгэл судлаач түүнээс ялгаатай нь анагаах ухааны бус сэтгэл судлалын боловсрол эзэмшсэн тул үйлчлүүлэгчиддээ эм бичиж өгөх учиргүй. Сэтгэл судлаач хүн эрүүл болон сэтгэцийн өвчлөлд хүрэхэд ойрхон болсон /нeвроз*, дeпрeсс*/ хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд тэдэнд тодорхой сэтгэл зүйн асуудлууд, тэр дундаа хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад тулгарсан хүндрэл бэрхшээл, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, салалт, үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн асуудалтай хүмүүст тодорхой сэтгэл зүйн тeхник, сэтгэл заслын тодорхой аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусладаг.

Posted by Unknown On 8:19 AM

Хүмүүжлийн цоорхой гэж юу вэ?
Үр хүүхэддээ амьдрал бэлэглэхээс гадна хэрхэн амьдрахыг зааж сургах нь эцэг эхийн үүрэг байдаг билээ. Ингээд бидний хувьд гол асуудал нь хүмүүжлийн зөв арга барил байдаг. Энэ талаар ярихаас өмнө энгийн нэг гэр бүлийн хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа жишээг авч үзье. 
 
-       Тулгаа аавдаа сонин авчраад өг, тэгээд гэрээ сайхан цэвэрлэ.
-       Аав би хичээлээ хийж байна шдээ, та завтай байгаа юм чинь өөрөө цэвэрлэж болохгүй юмуу? 
-       Юу? Байтлаа эцэгээрээ гэрээ цэвэрлүүлэх нь үү? Хичээл номоо хийх цагт нь хийж байсан бол ингэж нэг дор их даалгаварт дарагдахгүй л байсандаа. 
Бид энэ ярианаас юуг ойлгож болох вэ? Мэдээж эцэг хүний хувьд хүүдээ үг хэлсэн, тавих ёстой шаардлагаа л тавьсан. Харин гол нь хүүгийн хичээлээ цагт нь хийдэггүй, ажлыг тулгаж байж хийдэг гол шалтгаан нь түүний аав болох нь энэ ярианаас харагдаж байна. 
Хүүхдийн хувьд хамгийн шилдэг үлгэр жишээ нь эцэг эх нь байдаг билээ. Тэд таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг хамгийн зөв зүйл гэж үзэж танд ихээр итгэдэг. Тиймээс тэд таны үгэнд сайн ордог. Гэтэл хүмүүжлийн цоорхой буюу таны үг, үйлдэл зөрж эхлэхэд хүүхэд тань алийг нь дагахаа мэдэхээ больдог. Яг л таны хүндэлж явдаг хэн нэгэн буруу үйлдэл хийснийг мэдээд түүнийг хүндлэх нь багасдагтай адил. 
Та худлаа хэлвэл хүүхэд тань худал хэлэхийг сурна, та залхуурдаг бол хүүхэд тань залхуурлыг сурна, та бусдыг муулдаг бол хүүхэд тань үүнийг ч бас даган дууриана өөрөөр хэлбэл хүүхэд бол эцэг эхийн толин тусгал билээ. Өдрөөс өдөрт өсөн өндийж байгаа хүүхдээ харахдаа та түүнээс өөрийнхөө зан чанарыг олж хардаг л биздээ. Бидний мэддэг хирнээ өөрийн мэдэлгүй гаргачихдаг эдгээр алдааг хараад байнга л сургамжилдаг үгсээс тань илүүгээр суралцдаг гэхэд харамсалтай санагдаж байгаа биз. 
Тиймээс л бид эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүний дараа хүүхэд тань таныг даган дууриаж байнга үглэхгүй байсан ч зөв хүмүүжилтэй болж өсөх болно. 
Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүдийн гаргадаг дийлэнх алдааг жагсаавал: 
·         Биелэхгүй амлалт өгөх
·         Хүүхдийнхээ хажууд маргалдах 
·         Хүүхдийнхээ дэргэд бусдыг муу хэлэх 
·         Буруу зүйл хийхэд нь бусдын өмнө загних
·         Бусад хүүхэдтэй харьцуулах 
·         Хүүхдийнхээ хүссэн бүхнийг зөвшөөрдөг хирнээ хийсэн зүйлийг нь үнэлэхгүй байх
·         Хүүхэддээ цаг гаргахгүй байх 
 
Хүүхэд гэдэг бол яг л наран цэцэгтэй адил тэд үргэлж л нарлуу хардаг, харин халуун дулаан элч гэрлээрээ ээдэг нар нь эцэг эх билээ. Үргэлж тэдний бахархалтай нар нь байгаарай. 
Бэлтгэсэн Б.Ганзул 
Posted by Unknown On 8:17 AM

Санаа зоволтоо багасгах зөвлөгөө
Яг одоо санааг тань зовоож байгаа зүйл байна уу? Арай санаа зовох зуршилтай болчихсон юм биш биз. Байнга юманд санаа зовдог хүмүүс стресс орж, биеийн дархлаа сулардаг. Дээр нь эрч хүч буурч, амьдралын сайн сайхныг анзаарахгүй өнгөрч ч мэднэ. Тэгвэл санаа зоволтоо багасгах зөвлөмжийг хүргэе.
1.    Ирээдүйдээ итгэ. Бидний санааг зовоож буй асуудлын 99% нь хэзээ ч болоогүй асуудалууд байдгийг юун түрүүнд санах хэрэгтэй. Иймд ирээдүйд яаж шийдэгдэх нь тодорхойгүй, бүр болох ч үгүй асуудалуудыг хэт их бодох хэрэггүй. Ингэснээр өөрийгөө ядрааж аливаа зүйлийг хийх эрч хүчгүй болгохоос сэргийлж буйг санаарай. Бид ямар нэг зүйлд санаа зовж байгаа үедээ маш их ядардаг. Үүнээс сэргийлэхийн тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. 
2.    Өнгөрсөнийг хүлээн зөвшөөр. Өнгөрсөнийг бодож цаг болоод эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Болоод өнгөрсөн зүйл бол болоод л өнгөрсөн зүйл. Үртэс болсон модыг хөрөөдөж болдоггүйтэй адил бид өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Үүнийг л хүлээн зөвшөөр. Тэгвэл бодит байдалтай эвлэрэхэд амар байх бөгөөд дэмий шаналж суух биш асуудлын гарцыг хайх хэрэгтэй. 
3.    Зохион байгуулалттай бай. Нэг удаад олон зүйлийг шийдвэрлэх боломжгүйг та өөрөө ч мэдэж байгаа. Зүгээр л жаахан зохион байгуулалттай ажиллаарай. Санааг тань зовоогоод байгаа зүйлийн талаар цаг гарган бодоод үз. Орой бүр унтахын өмнө "бодох цаг”-тай болж болно. Ингэж тогтмол цаг гаргаснаар үр дүнтэй шийд гаргаж, санаа зовох нь багасана. Та туршаад үзээрэй.
Хэрвээ энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн бол энд, одоо эхлээрэй. Бүх анхаарал тань төвлөрч, таатай нөхцөл нь бүрдсэн, эрч хүчтэйгээр өөртөө шинэчлэл хийх хэзээ ч юм мэдэгдэхгүй тэр өдрийг хүлээх хэрэггүй. 
Бэлтгэсэн: Д.Лхамсүрэн

Posted by Unknown On 8:12 AM

Ээж аавуудын хэлдэг хүүхдүүдийн дургүй үгс
Эцэг эх та хүүхдийнхээ хамгийн том сурган хүмүүжүүлэгчээс гадна маш том урамшуулагч, сэдэлжүүлэгч, дасгалжуулагч тул ямар үгсийг ямар тохиолдолд, хэр давтамжтайгаар хэлэхээ зөв сонгож байхыг санагтун. Магадгүй доорх үгсийг арай өөр үгээр илэрхийлдэг болж болох юм шүү.
1.   Харан байж л болъё
Кино явж үзье, амралтаараа айлд очъё эсвэл шөнө компьютер тоглох зэрэг саналуудад энэ үгс нь "Үгүй” гэж сонсогддог боловч давхар хуурамч итгэлийг төрүүлсээр байдаг.
2.   Одоохон! 
Хуурамч үг. Үнэн хэрэг дээрээ "одоохон” гэдэг нь цагийн дараа, эсвэл сарын дараа, эсвэл огт үгүй болж хувирдаг байна.
3.   Үгүй л гэсэн бол үгүй
Энэ нь "яагаад заавал үгүй гэж?" гэсэн асуултыг хүүхдэд бий болгох бөгөөд цаашдын харилцан яриаг зогсоож орхидог. Цаашид гуйлтыг нь хэзээ ч зөвшөөрөхгүй дээ гэсэн хандлагыг төрүүлж, хүүхдээ өөрөөсөө түлхэх, тантай ярилцахгүй байх шалтгаан болдог байна.
4.   Хэрэггүй, болохгүй
Дандаа л болохгүй, дандаа л хэрэггүй гэсэн үгс хэлснээр бүх зүйл тухайн хүүхдэд хориотой мэт сэтгэгдэл төрөхөөс гадна ер нь болохгүй зүйл хийхээр яадаг юм бол гэсэн зөрчилтэй байдалд хүргэдэг талтай.
5.   Чи өөрөө юу гэж бодож байна
Томчууд л бүхнийг мэддэг гэж боддог бодолд нь зөрчил үүснэ. Энэ үгэнд ихэнхдээ хүүхдүүд огт бэлтгэлгүй байдаг тул хариулах нь хүндрэлтэй, бас бодоход нь хугацаа хэрэгтэй болдог.
6.   Чи ямар ичдэггүй юм бэ? (эмэгтэй хүүхэд байж, эрэгтэй хүүхэд байж, эгч нь эсвэл ах нь байж .... гэх мэт)
Би – би байсныхаа төлөө яагаад ичих ёстойгоо ойлгоход хэцүү санагдана. Мөн үнэхээр ичгэвтэр байдалд орсон мэт санагдаж хэнтэй ч харилцах хүсэлгүй болгож орхидог байна. Цаашдаа шинээр зүйлс сэдэж хийхдээ хойрго блж болзошгүй.
7.   Чи өөрөө мэдээд хий
Энэ нь эрх чөлөөг амлаж буй мэт боловч үнэн хэрэгтээ ээж аав өөрөө мэдээд хийсэн зүйлийг буруутгадаг учир ирээдүйн бие даах байдалд нь хор учруулдаг байна. Бага зэрэг чиглүүлэг зайлшгүй хэрэгтэй.
8.   Том болохоороо ойлгоно
Зөвхөн одоогийн тайлбарт төдийгүй ерөнхийдөө хүүхдийн ойлгох чадварт нь ч "татгалзсан хариу” болж болзошгүй.
9.   Битгий зохиож яриад бай! (худлаа яриад бай)
Хүүхэддээ зөвхөн итгэхгүй байгааг харуулаад зогсохгүй өдөр тутамдаа хийсвэрээр сэтгэлгүй зөвхөн логикоор сэтгэж байхыг зааварчилж байна гэсэн үг. Энэ нь мэдээж нөгөө л зохион бодох, төсөөлөх чадварыг нь үгүй болгож болзошгүй.
10.  Тэрийг хар, гэтэл чи!
Хор шарыг нь малтаж сэдэлжүүлэхээсээ илүүтэй урмыг нь хугалж, өөрт нь итгэдэггүй юм байна, хэзээ ч би сайн хүүхэд байж чадахгүй юм байна гэсэн сөрөг мэдрэмжийг төрүүлж, улмаар өөрөө өөртөө итгэх итгэлийг нь ч хугаслаж байдаг.
Бэлтгэсэн: Ц.Энхжаргал
Posted by Unknown On 8:06 AM

Нойрны хямралтай болсон бол юу хийх хэрэгтэй вэ?
Нойрны хямралд нойргүйдэл, хэт их эсвэл хэт бага унтах болон зүүдэндээ ярих, уйлах, босч явах зэргийг багтаадаг. Эдгээрийг нойрны өөрчлөлт гэж ойлгож болох ч ухамсартайгаар илүү их эсвэл арай бага унтахыг илүүд үзэж нойрны хэмнэлээ өөрөө өөрчлөхөөс ялгаатай.
Нойрны хямралын шалтгаан нь амьдралын хэв маяг, муу зуршил, унтах орчин, сэтгэл санааны тавгүй байдал байж болно. Мөн зовиуртай өвчний үед нойрны хямрал үүсч болно. Тиймээс дараах зөвлөмжийг хүргэе.
Амьдралын хэв маягаа өөрчлөх.
Y      Кофе, кола, цай нь кофейн агуулдаг бөгөөд үдээс хойш болон оройн цагаар хэрэглэхээс татгалз. Кофейн мөн шоколад, зарим төрлийн эм, хүнсний нэмэлт тэжээл, хүйтэн ундаанд агуулагддаг.
Y      Унтахын өмнө согтууруулах ундаа уухаас татгалз. Согтууруулах төрлийн ундаа хэрэглээд унтаж болох ч шөнө сэрдэг.
Y      Тамхи болон бусад төрлийн мансууруулах нөлөөтэй эмийг унтахын өмнө хэрэглэх хэрэггүй.
Y      Унтахын өмнө 3-4 цагийн дотор идэвхтэй дасгал хийхгүй бай.
Y      Унтахын өмнө сүү уух, жигнэмэг идэх зэргээр хөнгөн зууш хэрэглэ. Гэхдээ зуушинд мах, махан хүнсний зүйл хийх хэрэггүй.
Унтах орчноо тохижуул.
Y      Унтлагийн өрөөний температур сэрүүн байхаар тохируул. Гэхдээ хүйтэн биш. Мөн гэрэл багатай, нам гүм байх хэрэгтэй. Ор ч гэсэн тав тухтай байх ёстой.
Y      Унтлагын өрөөгөө унтах үедээ ашигла. Энэ өрөө гал тогоо эсвэл уншлагын танхим биш.
Унтах уедээ оюун бодлоо тайван байлга.
Y      Маш олон хүнд унтах үедээ юм бодохгүй байна гэдэг төвөгтэй байдаг. Бодож байгаа бүхнээ маргааш бодож болно гэдгийг өөртөө сануулж, түр хойш тавь. Магадгүй үүнийг хэд хэдэн удаа хийх хэрэгтэй болох байх.
Y      Унтахаас нилээд өмнө, орой хоолны дараа ч юмуу унтах үед чинь санааг зовоож, толгойд чинь эргэлдэж болох асуудлуудыг бодох тусгай цаг гарга.
Хэрвээ гэрийн нөхцөл хэрэглэж болох арга техникүүд үр дүн үзүүлэхгүй, нойрны хямралын шалтгаан нь ажил, гэр орон, сургууль байгаа бол, амьсгал тасалдах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа бол, шөнө болгон нойрны хямрал болж байгаа бол мэргэжлийн хүмүүст хандаарай.
Эх сурвалж: ССҮТ., Сэтгэл судлаачийн 101 хариулт, Нэгдүгээр хэсэг, УБ., 2011

Thursday, March 6, 2014

Posted by Unknown On 10:14 PM
Posted by Unknown On 10:12 AM
Posted by Unknown On 10:04 AM
Үндсэн (дээд эгнээ) болон хоёрдогч (доод эгнээ) хэлбэрийн сэтгэл хөдлөл биеийн аль хэсэгт мэдрэгддэг болохыг судлах зорилгоор нэгэн туршилт явуулжээ. Дээрхи зураг дээр сэтгэл хөдлөл илрэх үед өдөөгддөг /идэвхждэг/ биеийн хэсгүүдийг дулаан өнгөөр дүрсэлсэн байна. Харин хүйтэн өнгөөр илэрхийлэгдсэн хэсгүүд тухайн сэтгэл хөдлөлийн үед идэвхгүй болдог. Та үүнтэй санал нийлж байна уу?

Хамгийн сүүлд хэзээ та дурласан бэ? Нүдээ аниад хайртай хүнээ төсөөлдөө. Магадгүй та дурлалт залуу/бүсгүйнхээ хажууд сууж байж болох юм эсвэл хөтлөлцөөд алхаж ч байж болно.
Хайр хаана мэдрэгдэж байна? Цусны даралт ихсэж, зүрхний цохилт түргэсч байгаа байх.
Финляндын судлаачдын баг янз бүрийн сэтгэл хөдлөл биеийн аль хэсэгт мэдрэгддэг болохыг дүрслэхийг судалгаанд оролцогчдоос хүсчээ. Хүмүүсийн дүрслэл хоорондоо таарч байсан. Соёлын ялгаатай хүмүүсийн хувьд ч ижил байсан.
Үргэлжлэлийг дараах линкээс уншина уу
Posted by Unknown On 9:55 AM
Posted by Unknown On 9:52 AM
ХИС S-R club's photo.
Posted by Unknown On 9:25 AM
http://pastors.com/5-rs-remembering-names-everybody-meet/
You walk into the hall after church. A young man bounces up to you and starts talking like he has known you forever. He looks familiar, but you can’t remember his name to save your life.
Brain


Sound familiar?

Sunday, March 2, 2014

Posted by Unknown On 7:51 AM
Хүн гээч амьтны нүдийг хэрхэн хялбархан хуурч болдгийг нотолж, хамгийн их шуугиан дэгдээсэн 15 зургийг та бүхэнд үзүүлье.
Лугшиж  байгаа мэт харагдах статик зураг

Шоколадыг хувааж зурагт үзүүлсэн дарааллаар буцаан байрлуулахад хэсэг шоколад заавал