Friday, February 28, 2014

Posted by Unknown On 8:11 AM
БЯЦХАН ТЕСТ

Та доорх 6 асуултнуудад хамгийн гол нь удаан бодолгүйгээр хариулах ёстой. Удаан бодох тусам хүн чин сэтгэлээсээ хариулж чаддаггүй.

1. Та хайртай найз залуугийнхаа гэрт очихоор болжээ. Машинаа засварт өгчихсөн тул алхаж очихоос өөр арга байсангүй. Тэднийд очих хоёр гудамж бий. Эхнийх нь эгц шулуун зам ба энэ нь таныг маш хурдан түүний гэрт аваачна. Гэхдээ энэ зам зэлүүд, ямар ч сонирхол татах дүр зураггүй, уйтгартай юм. Харин та хоёр дахь муруй замаар явбал түүний гэрт илүү удаан очих боловч, алхаж явахдаа олон сайхан дүр зургийг олж харах болно. Та алингаар нь явах вэ?

2. Алийг нь ч сонгосон бай, таны замд хоёр сарнайн бут харагдана. Нэгдэх нь улаан сарнайны бут. Хоёр дахь нь цагааных. Та найз залуудаа 20 ширхэг сарнай аваачиж өгөхөөр шийджээ. Улаан, цагаан сарнайнаас тус бүр хэдийг авах вэ?

3. Сарнайгаа тэвэрсээр найз залуугийнхаа гэрийн үүдэнд ирлээ. Хонхыг нь дарахад үйлчлэгч эмэгтэй тайлж өгөв. Та өмнө нь түүний гэрт ирж байсан. Гэсэн ч та үйлчлэгчээс найз залуугийнхаа өрөөнд хүргэж өгөхийг хүсэх үү? Эсвэл өөрөө шууд өрөө лүү нь яваад орчих уу?

4. Одоо та хайртынхаа өрөөнд байна. Найз залуу тань эзгүй байгаа бололтой. Та түүнийг гэртээ ирэхэд нь түүсэн сарнайгаараа сюрприз барихыг хүслээ. Сарнайгаа сайхан вааранд хийж цонхны тавцан дээр тавих уу? Эсвэл орон дээр тараах уу?

5. Романтик үдэш өндөрлөлөө. Гэвч та хоёр тусдаа өрөөнд унтахаас өөр аргагүй байлаа. Маргааш өглөө нь босоод, та найз залуугаа сэрсэн эсэхийг шалгахаар өрөөнд нь оров. Тэр үед таны найз залуу унтаж байгаагаар төсөөлөгдөж байна уу, эсвэл аль хэдийн босчихсон байгаагаар уу?

6. Гунигтай ч, буцаад гэр лүүгээ харих цаг боллоо. Таныг гэрт чинь хүргэж өгөх өнөөх л 2 зам өмнө чинь дурайна. Та энэ удаад алийг нь сонгож явах вэ?
... ... ... ... ... ... ... ..

Monday, February 24, 2014

Posted by Unknown On 9:04 AM

Хүний биологийн цаг

01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтаагvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
03.00 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хvрч судасны лугшилт амьсгаа удааширна.
04.00 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.



05.00 Бөөр ажиллахгvй, нойр хөнгөн зvvдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
06.00 Даралт ихсэн зvрхний цохилт тvргэсч, судасны лугшилт олширно.
07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хvчтэй болно. Нян бактери устгах чадвартай.
08.00 Гvйцэд амарч бие хорт бодисоос бvрэн чөлөөлөгдсөн байна. Энэ vед архи ууж болохгvй. Уувал элэгний ачаалал ихэснэ.
09.00 Сэтгэхvйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зvрх сайн ажиллана.
10.00 Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг vр бvтээлтэй ашигла.
11.00 Зvрх, сэтгэхvй зохицон хэвийн сайн ажиллана.
12.00 Бvх хvчийг дайчлах vе. Энэ цагт бvv хоолло. Нэг цагийн дараа хооллох хэрэгтэй.
13.00 Элэг амарч байна. Глюкоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.
14.00 Биеийн хvч тамир суларна.
15.00 Ажиллах чадвар сайжирна. Vнэрлэх, амтлах мэдрэхvй гоц сайн.
16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.
17.00 Хөдөлмөрийн бvтээмж өндөр.
18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
19.00 Даралт ихсэж сэтгэхvйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө. Харшлын өвчтэй хvнд хамгийн муу цаг.
20.00 Биеийн байдал гайгамшигтай сайн, сэтгэл тайван байна.
21.00 Цээжлэх зvйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар vргэлжилнэ.
24.00 Бие төдийгvй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зvйл ойд тогтохгvй.

Thursday, February 20, 2014

Posted by Unknown On 11:09 PM
Posted by Unknown On 11:07 PM
http://www.setgel.info/     

Thursday, February 13, 2014

Posted by Unknown On 10:43 PM